Замын хөдөлгөөний эрсдэлийн зөвлөмжийг ашиглах нь

Зам дээрх аюулгүй байдлыг хэрхэн системчлэн шийдвэрлэж буй олон улсын жишээ, баримтууд анхаарал татаж байна. Бид дэд бүтэц, авто баазын чанар болон замын сүлжээ ашиглах арга хэлбэрээ боловсронгуй болгох шаардлагатай.

Уг системчлэх аргад ажил олгогч болон авто баазын гүйцэтгэх үүрэг нэн чухал юм. Зам дээрх ихэнх тээврийн хэрэгсэл нь арилжааны зориулалттай, ачаа болон зорчигч тээвэрлэж, эдийн засгийн эргэлтэд хувь нэмрээ оруулж байдаг билээ. Арилжааны тээврийн хэрэгсэл нь хол зам туулж, томоохон замуудын замын хөдөлгөөний дийлэнх хувийг эзэлдэг. Авто баазын сайтар боловсруулсан хөтөлбөрийн тусламжтайгаар жолоочийн аюулгүй байдлыг сайжруулах нь замын ерөнхий аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны дэмжлэгтэй энэхүү зөвлөмжийг дэлхийн өнцөг булан бүрийн авто бааз удирдах ажлыг боловсронгуй болгох, жолоочийн сургалтыг сайжруулах зорилгоор гаргасан юм. Үнэ төлбөргүй сургалтын материал болон баримт бичгийн багц бүхий зөвлөмж нь замын хөдөлгөөний эрсдэлээ бууруулах хүсэлтэй байгууллагын ажлыг хөнгөвчилнө.

Цахим сургалтын хөтөлбөрийн дагуу авто баазын менежер, жолооч болон мотоциклийн жолооч тусгайлан бэлдсэн материал үзнэ.

Албан ажилтай холбоотой замын хөдөлгөөний эрсдэлийн менежментийг үр дүнтэй явуулах зорилготой, мөн цар хүрээгээ өргөжүүлж эсвэл үйл ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй байгууллагууд энэхүү зөвлөмжийг ашиглан өөрсдийн ажлаа олон нийтэд таниулж, сайжруулах боломжтой.

Explore the training material here > Review the fleet management resources here >